Таныг Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны веб хуудсанд зочилсонд талархал илэрхийлье.

 Манай салбарын ҮЭ-үүдийн холбоо нь 1924 онд Тээх нэвтрүүлэх газрын ҮЭ нэртэйгээр байгуулагдсанаас хойш 96 жилийн ойг угтаж байгаа МҮЭ-ийн ууган байгууллагуудын нэг бөгөөд явуулж буй бодлого, үйл ажиллагааныхаа чанар, үр өгөөжийг дээшлүүлж, хүрээг нь өргөжүүлэн, гишүүдийнхээ хөдөлмөрлөх эрх, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлыг судалж үйл ажиллагааныхаа арга барилыг байнга шинэчлэх замаар гишүүдийнхээ хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нөхцөлийг стандарт шаардлагын төвшинд хүргэх, ажлын байрны баталгааг хангахын төлөө эрхэм зорилго болгон үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Мөн салбар, орон нутагт өөрийн бие даасан бүтэц зохион байгуулалттай, идэвхтэн сонгуультан манлайлагчидтай, санхүүгийн хувьд хараат бус нийт хөдөлмөрчдийн язгуур эрх ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах бүрэн боломжтой төдийгүй улс орны хөгжил дэвшлийн төлөө иргэний ардчилсан нийгмийг бэхжүүлэх үйлсэд зохих хувь нэмэр оруулсаар байна. ҮЭ-ийн ажилтан, сонгуультан бидний хувьд шинийг эрэлхийлж, санаачлагч байж гишүүд, хөдөлмөрчидтэй интернетээр дамжуулан илүү ойртож, таны дуу хоолойг сонсож хамтын хүчээр аливаа тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийг хүсч байна.

Эрхэм таны эвлэлдэн нэгдэх эрх бол бидний хүч юм.

Танд ажил, хөдөлмөрийн өндөр амжилт, сайн сайхныг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе!

МОНГОЛЫН ТЭЭВЭР, ХОЛБОО, ГАЗРЫН ТОСНЫ АЖИЛТНЫ ҮЭ-ҮҮДИЙН ХОЛБООНЫ ДАРГА М.БОЛДСАЙХАН