ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбоо “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ хамтран Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагын удирдлага, ажилтнуудад танхим болон цахим хэлбэрээр хосолсон сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар МҮЭ-ийн холбооны Хүний эрх, хуулийн бодлогын газрын дарга, хуульч М.Саранцацрал, “Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт” ХХК-ийн ХАБЭА-н ахлах мэргэжилтэн, ХАБЭА-н сургагч багш Н.Батчимэг нар Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай ойлголт, ХАБЭА-н тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмын хэрэгжилтийг хангах, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод нөлөөлөх хүчин зүйлүүд, урьдчилан сэргийлэлт болон Үйлдвэрлэлийн ослын актыг бичихэд анхаарах зүйлс, автотээврийн чиглэлийн үйлдвэрлэлийн ослын судалгаа кейс, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын нөхөн төлбөрийн талаарх холбогдох мэдээллүүдийг тус тус хүргэлээ.

Leave a Reply