Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх зааврын хамт ISO 45001:2018 стандартын Модуль 1-4 Аудитор/Тэргүүлэх аудиторын сургалт эхэллээ.

Салбарын ҮЭ-үүдийн холбооноос хөгжлийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо – Шаардлага, хэрэглэх зааврын хамт ISO 45001:2018 стандартын Модуль 1-4 Аудитор/ Тэргүүлэх аудиторын сургалтыг “Мэргэшсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд сургалтын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Уг сургалтад гишүүн үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын сонгуультнуудыг оролцуулж байгаа бөгөөд цаашид MNS ISO 45001:2018 (ISO 45001:2018) стандартын дагуу ААН, байгууллагуудад стандартыг нэвтрүүлэх зөвлөгөө өгөх, дотоод болон хөндлөнгийн баталгаажуулалтын аудитыг гүйцэтгэх чадамжийг эзэмшиж, салбарын ҮЭ-үүдийн холбооны гишүүн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өгч ажиллах юм.

Leave a Reply