Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо нь анх 1924 онд “Тээх нэвтрүүлэх газрын ажилчдын Үйлдвэрчний Эвлэл” нэртэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Салбарын ҮЭ–үүдийн холбоо нь авто тээвэр, агаарын тээвэр, харилцаа холбоо, газрын тосны салбарын ажиллагсдыг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд Улаанбаатар хотод 8000 гаруй гишүүн, хөдөө орон нутагт 5000 гишүүнтэй улсын хэмжээнд 13000 гаруй гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж буй улсын хэмжээний холбоо юм.
Эвлэлдэн нэгдсэн гишүүдийн хөдөлмөрлөх эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаалах, нийгмийн зөвшлөлийг хангаж гэрээ хэлэлцээрүүдийг байгуулан хамтын үйл ажиллагаа явуулах ардчилсан, ажиллагсад, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах зорилго чиглэлтэй үйл ажиллагаа явуулж байна.