ҮЭ-ийн хороо байгуулахад бүрдүүлэх материал

д/д БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ ЗӨВЛӨМЖ
1 УБ-03, УБ-12, УБ-13 маягт, /1 хувь/ http://burtgel.gov.mn/service/index.php/les-newlist/download хаягаас татаж авах, эсхүл улсын бүртгэгчээс авч бөглөнө.
2 Улсын тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлс төлсөн баримт – Нэрийн баталгаажуулалтын үйлчилгээний хөлс 500 төгрөг
Голомт банкны 1401001101 дансанд тушаасан баримт /ЗГ-ын 2010 оны 237 дугаар тогтоолын хавсралтын 6.1/

– Тэмдэгтийн хураамж 44000 төгрөг.

Голомт банкны 1401002649 дансанд тушаасан баримт /Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 15.1.1/

3 Харьяалагдах үйлдвэрчний эвлэлийн холбооны албан бичиг Гишүүн байгууллагаар элсүүлсэн тухай Монголын үйлдвэрчний эвлэлийн харьяа аль нэг холбооны албан бичиг
4 Бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл /1хувь/

Шийдвэр/тогтоол/-т:
– ҮЭБ-ыг үүсгэн байгуулах тухай

– Дарга, тэргүүлэгчдийн зөвлөлийн тоо, овог, нэр, регистрийн дугаар, /зөвлөл нь сондгой тооны гишүүдтэй байх ба ҮЭБ-ын дарга нь зөвлөлийн дарга байна/

– Дүрмээ хавсралтаар баталсан байх, эсхүл аль нэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрмийг дагаж мөрдөхөө тусгасан байх.

Бүх гишүүдийн хурлын тэмдэглэлд хуралд оролцсон гишүүдийн овог, нэр, ирц, хэлэлцсэн асуудал, шийдвэрийг тусгасан, хурал даргалагч болон гишүүд гарын үсэг зурах/

5 Дүрэм /2 хувь/ Аль нэг үйлдвэрчний эвлэлийн байгууллагын дүрмийг хүлээн зөвшөөрсөн бол баталгаажуулсан хуулбар
6 Гадаадын иргэн бол паспортын хуулбар Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн, дарга гэх мэт эрх бүхий этгээд гадаадын иргэн бол тухайн иргэний паспортын хуулбар.
7 Хуулийн этгээд байрших хаягийн нотлох баримт Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хуулбар/, түрээсийн гэрээ /байгууллагын тодорхойлолт байж болно/
8 Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт

Энэ жагсаалтын 1-7-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасны дараа улсын бүртгэлийн байгууллагад ирж нэрийн баталгаажуулалт хийлгэнэ.

ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД:
· гүйцэтгэх удирдлага

· үүсгэн байгуулагч

· итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан

· итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд