Олон улсын тээврийн ажилчдын холбооны /ITF/ төлөөллийн Монгол улс дахь айлчлал үргэлжилж байна

Олон улсын тээврийн ажилчдын холбооны /ITF/ Ази Номхон далайн бүсийн зохицуулагч Scott Matthew , Shigeru Fukuma нар Монгол улсад хамтын ажиллагааны айлчлалыг хийлээ.

Үүний хүрээнд Салбарын ҮЭ-үүдийн холбоо болон Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбоо хамтран 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр МҮЭ-ийн холбооны төв байранд Тээврийн салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад агаарын тээвэр, авто тээвэр болон төмөр замын салбарын анхан шатны үйлдвэрчний байгууллагын төлөөллүүд хамрагдсан бөгөөд Олон улсын тээврийн ажилчдын холбооны /ITF/ Ази Номхон далайн бүсийн зохицуулагч Scott Matthew, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны ҮЭ-үүдийн холбооны дарга М.Болдсайхан, Монголын төмөр замчдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг нар тус тусын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, зорилт, олон улсын хамтын ажиллагааны нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх хамтын ажиллагааны талаарх илтгэлийг хэлэлцүүллээ.

Leave a Reply