“Олон улсын хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр” буюу “Майн нэгний өдөр” -ийг тохиолдуулан “Хүн төвтэй нийгэм зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй орлогыг дэмжих” чиглэлээр МҮЭ-ийн холбооноос тайван жагсаал цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгуулж, Монгол Улсын Их хурал, Монгол Улсын Засгийн Газар, Монголын нийт Ажил Олгогч нарт “МЭДЭГДЭЛ” хүргүүллээ.
Уг жагсаал цуглаанд агаарын тээвэр, авто тээвэр, харилцаа холбоо, газрын тосны салбарын хөдөлмөрчид өөрсдийн эв санааны нэгдлээ илэрхийлэн оролцлоо.


