Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв-ийн дарга М.Даваабаттай салбарын ҮЭ-үүдийн холбооны төлөөллүүд уулзлаа.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв-ийн дарга М.Даваабаттай 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр салбарын ҮЭ-үүдийн холбооны төлөөллүүд уулзлаа.

Уг уулзалтаар гишүүд, ажилчдын ажлын байрны хөдөлмөрийн нөхцлийн судалгаа, дүгнэлтийг нягтлах, цаашлаад хэвийн бус нөхцөл тогтоогдсон ажлын байруудыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэх, ХНХ-ын сайдын 221 дүгээр тушаалд хамруулах зэрэг асуудлуудыг дэвшүүлэн ярилцлаа.

ХАБЭМТ-ийн дарга М.Даваабатын зүгээс ойрын хугацаанд холбогдох мэргэжилтнүүдийг оролцуулан 2 талаас дүгнэлтүүдийг тулгаж, холбогдох газруудад хүргүүлж ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply