Албан журмын даатгагчдын холбоотой хамтран“Жолоочийн хариуцлагын даатгал ба анхаарах асуудал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Салбарын ҮЭ-үүдийн холбоо Албан журмын даатгагчдын холбоотой хамтран “Жолоочийн хариуцлагын даатгал ба анхаарах асуудал” сэдэвт сургалтыг өнөөдөр албан журмын даатгагчдын холбооны сургалтын танхимд амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтад “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 1 болон 2 дугаар баазын, “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын жолооч нар хамрагдсан бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын газрын ахлах референт Ц.Дашням “Эрсдэлийн удирдлага, даатгалын зарчим” сэдвээр, Албан журмын даатгагчдын холбооны даатгалын сангийн дарга С.Хишигзаяа “Жолоочийн хариуцлагын даатгал, анхаарал асуудлууд болон Албан журмын даатгагчдын холбооны тухай” сэдвээр, Ард даатгал ХХК болон Тээврийн цагдаагийн албанаас тус тус өөрсдийн мэдээллийг хүргэлээ.

Leave a Reply