
өдөлмөр нийгмийн түншлэлийн 3 талт хэлэлцээрийн хүрээнд гэрээний биелэлтийн явцыг дүгнэх, нийгмийн түншлэлийн гурван талт харилцааг бэхжүүлэх, хамтын гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийг сайжруулах, тулгамдаж байгаа асуудлуудын талаар МҮЭ-ийн холбооны удирдлагууд, Монгол улсын засгийн газрын бүрэлдэхүүн сайд нар, салбарын болон аймаг, нийслэл, дүүргийн удирдлагууд уулзаж, санал солилцож, Ерөнхий сайдын зүгээс холбогдох үүрэг даалгавар, чиглэлийг өгсөн.
Үүний хүрээнд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Зам, Тээврийн Хөгжлийн Яам-ны дэд сайд Л.Халтар Нью Улаанбаатар Интернэйшнл Эйрпорт ХХК-ий удирдагууд, салбарын ҮЭ-үүдийн холбооны төлөөллүүдийг оролцуулан дээрх хурлаар хэлэлцсэн асуудлын хүрээнд 2 талын байр суурийг сонсож 2024.04.01-ний өдрөөс өмнө гэрээг дүгнэж танилцуулахыг үүрэг болголоо.