“Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалтын талаарх сургалтыг зохион байгууллаа

Салбарын ҮЭ-үүдийн холбоо болон “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын ажилтны ҮЭ-ийн хороо хамтран гишүүд, ажилчдад Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалтын талаарх бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааг хөгжүүлэх, салбарын ажилчдыг мэргэшүүлж чадавхжуулах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зохион байгуулалт сэдэвт сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын хурлын танхимд зохион байгуулав.

Уг сургалтад “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын нийслэлийн техникийн хяналтын үзлэгийн төв болон зорчигч тээврийн төвүүдийн, Орон нутгийн автотээврийн төв болон салбаруудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөл, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын салбар комиссын бүрэлдэхүүн болох нийт 130 гаруй оролцогчид танхим болон цахимаар хамрагдлаа.

Сургалтаар МҮЭ-ийн холбооны Хүний эрх, хуулийн бодлогын газрын дарга, хуульч М.Саранцацрал аж ахуй нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохион байгуулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн ажиллах чиг үүрэг, хариуцлага, хурлын шийдвэр гаргах зөвлөмж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажиллах чиг үүрэг, осолд тооцох болон тооцохгүй тохиолдол, ослыг судлах бүртгэх явц, анхаарах зүйлс, хурлын шийдвэр, ослын акт бичих зөвлөмж гаргах, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээ хийх арга, анхаарах зүйлс, эрсдэлийг бууруулах арга зам сэдвийн хүрээнд холбогдох мэдээллийг хүргэлээ.

Leave a Reply