Залуучуудын хорооноос “Эрүүл агаар-Хамтын хүч” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Салбарын ҮЭ-үүдийн холбооны Залуучуудын хорооноос “Эрүүл агаар-Хамтын хүч” өдөрлөгийг Монголын Рафтингийн холбоо,  RUN&RAFT Клубтэй хамтран 2023 оны 10-р сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд автотээврийн, агаарын тээврийн, газрын тосны болон харилцаа холбооны салбарын Үйлдвэрчний эвлэлийн хороодын залуучуудын хэсгийн сонгуультнууд оролцсон бөгөөд эрүүл агаарт рафтингаар буюу Туул голоор завьтай аялж, салбарынхаа залуучуудтай танилцаж, ҮЭ-ийн талаарх анхан шатны ойлголтыг өгч, залуу үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн зүгээс цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөөний талаар ярилцаж, сонирхолтой нэг өдрийг хамтдаа өнгөрөөлөө.

Рафтингаар аялах нь хүний хамгийн бага хөдөлгөдөг дээд мөчдийн булчингуудыг илүүтэй хөдөлгөхийн хамт багаар ажиллах чадвар, хүч чадал, тэсвэр тэвчээр, өөрийгөө хянах чадвар, хурдан хугацааны хариу үйлдэл үзүүлэх чадварыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Тус өдрийн арга хэмжээнд өөрсдийн алтан цагийг зориулан хүрэлцэн ирсэн нийт залуучууддаа баярлалаа.

Leave a Reply