“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн захиргаатай хамтарсан хурлыг зохион байгууллаа

Салбарын ҮЭ-үүдийн холбооны төлөөлөл, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ажилчдын үйлдвэрчний эвлэлийн хороодын төлөөлөл болон ажил олгогчийн төлөөллүүд хамтарсан хурал зохион байгуулж 2022-2023 онуудад хэрэгжүүлэх хамтын гэрээний хэрэгжилтийн явц байдлын дүгнэлт, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлын хүрээнд хэлэлцэж, цаашид хамтын гэрээгээ шинэчлэн байгуулахаар харилцан тохиролцлоо .

Хурлаар хамтын гэрээний хэрэгжилт хангалтгүй гэж дүгнэгдсэн заалтуудад харилцан дүгнэлт, тайлбараа солилцсон бөгөөд Салбарын ҮЭ-үүдийн холбооноос “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх тухай албан бичгийн хүрээнд харилцан санал бодлоо илэрхийлэв. Ажилтны төлөөллийн зүгээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооноос 20 хувиар буюу 660.0 мянган төгрөг байхаар нэмэгдүүлж шинэчлэн тогтоосон, мөн 2024 оны инфляцын түвшинг  харгалзан үзэж ажилчдын цалин хөлсийг 30 хувиас доошгүй хувь хэмжээгээр нэмэгдүүлэх талаарх өөрсдийн байр сууриа илэрхийлсэн.

Харин ажил олгогчийн төлөөллийн зүгээс ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, хамтын гэрээндээ энэ талаар тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээг авч хамтран ажиллахаа илэрхийллээ.

Leave a Reply