
Салбарын ҮЭ-үүдийн холбооны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Салбарын гишүүн ҮЭ-ийн хороодоос ажлаараа “Шилдэг гишүүн байгууллага ”-аар шалгарсан “Монгол шуудан” ХК-ийн Шуудангийн ажилтны ҮЭ-ийн хорооны үйл ажиллагаатай танилцах, ҮЭ-ийн хороодын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор туршлага солилцох уулзалтыг “Монгол шуудан” ХК-ийн төв салбарт зохион байгууллаа.


Уг уулзалтад үйлдвэрчний эвлэлийн хороодын сонгуультнууд хамрагдсан бөгөөд Шуудангийн ажилтны ҮЭ-ийн хорооны 2023 оны үйл ажиллагааны ажлын тайлан, ҮЭ-ийн хорооноос хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, ажлын байр болон Маркийн музейтэй танилцаж харилцан туршлага солилцлоо.


